Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс

“Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах индексийн урамшуулал олгох журам”-ыг хэрэгжүүлэх шалгаруулалтад тэргүүлсэн цэцэрлэгүүдийн туршлагаа түгээн дэлгэрүүлэх “ХАМТДАА ХӨГЖЬЕ” үйл ажиллагаа


2019 оны 12 сарын 12 өдөр. 16:09
Уг мэдээнд файл хавсаргасан байна. Хавсаргасан файлыг татахдаа доорх файлын нэр дээр дарна уу.
BZD indeks-tailan 2019.docx,    Хамтдаа хөгжье үзүүлэх ажлын тайлан.pptx,   

“НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ”-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТАД  ТЭРГҮҮЛСЭН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ШИЛДЭГ  ТУРШЛАГЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ  “ХАМТДАА ХӨГЖЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

 

 

Улаанбаатар хот                                                                                                2019 оны 12 сарын 10

 

       Description: C:\Users\user\Pictures\урилга1.jpg

Индексийн үнэлгээгээр тэргүүлсэн Баянзүрх дүүргийн  122, 82, 32, “Бидний үрс” цэцэрлэгүүдийн  “Хамтдаа хөгжье” сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, НБГ-ын Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга М.Цогзолмаа, сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Энхтуяа, Налайх дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа Чингэлтэй, Налайх дүүргийн эрхлэгч, аргазүйч, багш нийт 64 багш оролцлоо. 

Үйл ажиллагаагаар:

 

  • 122-р цэцэрлэг: Байгууллагын хөгжил, төлөвлөлт, менежментийн үйл ажиллагааг удирдаж буй туршлага;
  • 82-р цэцэрлэг: Төсөлт тоглоомын аргачлал-I, II, III, сургалтад хэрэгжүүлж байгаа туршлага;

     

  • 32-р цэцэрлэг: Хүүхэд бүрийг хөгжүүлэх цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ

     

  • “Бидний үрс” цэцэрлэг: Хүүхэд бүрийн авьяасыг нээн хөгжүүлж байгаа туршлага, сургалтын орчныг бүрдүүлсэн байдлыг танилцуулж туршлагаа хуваалцлаа
  • Тус үйл ажиллагаагаар Хүүхдийн тоглолт, Тоглоомын аргачлал, Сургалтын хөтөлбөр багш нарын бүтээл, ном гарын авлага, хүүхдийн хөгжлийн хувийн хавтас, бүтээлийн үзэсгэлэнг  гаргаж хэрхэн хэрэгжүүлж байгаа туршлагаа  танилцууллаа.

Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн багш О.Пүрэвдолгор, Д.Шинэцэцэг нар “Аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд  гамшиг осол гарсан үед өөрийгөө хэрхэн аврах талаар “Газар хөдлөлтийн чичиргээ” сэдэвт нээлттэй хичээл зааж үзүүллээ.

 

Description: C:\Users\user\Pictures\санал.jpgҮйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийж санал асуулга авахад Чингэлтэй дүүргийн эрхлэгч Алтанзаяа, Налайх дүүргийн мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа, 208-р цэцэрлэгийн эрхлэгч Өлзийсайхан, 151-р цэцэрлэгийн эрхлэгч Баяраа нар санал сэтгэгдлээ хэлж сайн туршлагуудыг судлан хэрэгжүүлэх сайнаа олж харсандаа  талархаж байгаа илэрхийлж байлаа.  Санал асуулгад 59 хүн оролцож  олон сайн туршлагыг үзэж, өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болох санаануудыг  олж авснаа илэрхийлэн “Хамтдаа хөгжье” үйл ажиллагаа үр дүнтэй болсныг онцлон дүгнэсэн байна.    

 


 

 

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд bzd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН СУДАЛГАА ИРҮҮЛЭХ
2019-12-10 09:05
ТҮРЭЭСИЙН СУРАХ БИЧГИЙН ТАЙЛАНГ ИРҮҮЛЭХ
2019-12-09 15:51
2019-2020 оны хичээлийн жилийн БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулийн сагсан бөмбөг, волейболын лигийн тэмцээний заавар
2019-11-28 15:16
"Миний найз-Жаахан л өөр" сэдэвт тэмцээний удирдамж
2019-11-22 16:57
"Хүүхэд хууль-2019" дэвжээ тэмцээн
2019-10-30 08:54
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явуулах "Ногоон гэрэл-Цагаан шугам 2019" тэмцээний удирдамж
2019-10-17 16:00
НЭМГ-аас гаргасан зөвлөмж
2019-10-15 20:12
ТБӨ-ийн сургуулиудын захирлын ажил төрлийн яриа X/9-ний 15.0 цагт Их засаг лицей сургууль дээр болно.
2019-10-07 11:46
Ажлын зар
2019-10-01 11:31
ЭМ-ийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал "Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах журам"
2019-10-01 09:52
БЗД-ийн Эрүүд мэндийн төвийн 2019.09.24-ний өдрийн 403 тоот албан бичиг
2019-09-25 11:58
НБГ-ын 2019.09.24 өдрийн 2/1514 тоот албан бичиг Мод, бут сөөгийг хэлбэржүүлэн засахад мэргэжлийн бус байгууллагаар хийлгэхгүй байх
2019-09-25 11:54
Захирлуудын ажил төрлийн шуурхай
2019-09-24 13:43
Захирлуудын ажил төрлийн шуурхай
2019-09-24 13:43
БЗД-ийн ЗД 2019.09.20 01а/756 албан бичиг " Цэвэр хот Хоггүй аян" 2019.09.28-ны өдөр Бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2019-09-23 17:52
ЗГ-ын 2009 оны 185 тоот "Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэх тухай" тогтоол
2019-09-19 15:28
А/528 дугаар тушаал " ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл"
2019-09-19 15:18
НБГ 2019.09.10өдрийн 4/1421 " Хүүхдийн байгууллагад халдварт өвчний эрсдлийн үнэлгээ түүвэрчлэн хийх тухай
2019-09-11 16:31
НБГ 2019.09.10 2/1420 албан бичиг ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл"
2019-09-11 16:19
БЗД-ийн Засаг даргын 2019.09.07 01а/717 "Цэвэр хот хоггүй орчин" их цэвэрлэгээ
2019-09-10 17:18
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр864
  • өчигдөр1028
  • нийт1814630