Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс

Мэндчилгээ


2019 оны 02 сарын 21 өдөр. 14:05
Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэд, эцэг эхчүүд, боловсролын байгууллагын удирдлагууд, эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагчид та бүхэндээ боловсролын салбарын нийт хамт олныхоо өмнөөс мэлмий баясах өдрийн мэндийг уламжлан ажилд нь амжилт, амьдралд нь гэгээн бүхнийг хүсэн, түмэн олон минь амгалан, төр улс минь түвшин байхын ерөөл өргөе.
        Баянзүрх дүүргийн  Боловсролын хэлтэст нийт 306 боловсролын байгууллага харьяалагдан үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2018-2019 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 55 сургуульд 62,120 суралцагч, 202 цэцэрлэгт 27489  хүүхэд, 50 хүүхэд харах төвд 954 хүүхэд суралцаж байна. 
Манай дүүргийн боловсролын салбарын эрхэм зорилго нь улс, нийслэлийн хэмжээнд салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, сургуулийн өмнөх, бага, суурь, бүрэн дунд  боловсролын чанар, үр өгөөжийг сайжруулах, сургуулийг хүүхэд бүрийн хөгжих нөхцөл бүрдсэн, тэднийг ирээдүйн амьдралд бэлтгэх чадавхтай хөгжлийн төв болгох, цэцэрлэгийн насны хүүхдийг сургуульд бэлтгэх, зөв дадал зуршил, төлөвшлийг бага наснаас эзэмшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
        Боловсрол аль ч улс оронд тэргүүлэх салбар байж, улс орны боловсролдоо зарцуулж буй хөрөнгө оруулалт байнга өсөн нэмэгдэж байх учиртай. БЗД-ийн боловсролын салбар, сургууль, цэцэрлэгийн орчин, суралцагчдын суралцах нөхцөл боломжийг сайжруулахад бид бүхий л талаар хичээн ажиллаж байна.
Бидний хувьд боловсролын салбартаа сургалтын материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах, удирдах ажилтан, багш нараа чадавхижуулах, хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр  энэ хичээлийн жилд 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид улс нийслэл, дүүргийнхээ төсвийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн. 
Хүүхэд гэдэг хамгийн тодорхой мөртлөө хамгийн ойлгомжгүй ертөнц байдаг. Хамгийн мэдрэмтгий, туршлагатай, сэтгэл зөөлөн багш хүн л тэдний “ОНЬСОГО” мэт ертөнцөд хөл тавьж, тэднийг удирдан жолооддог учраас багш хүнийг хүндэтгэн дээдэлдэггүй нэгээхэн ч хүн үгүй билээ.
Улсын болоод хүний хөгжил сайн багшаас эхтэй гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Иймд багшийн суу алдрыг дуурсгаж, эрхэмлэн хүндэлж явахаас гадна тэднийхээ ажиллах, амьдрах орчин нөхцөлд онцгой анхаарал хандуулах ёстой.
Тиймээс ч бид хүүхдийн төлөө сэтгэл зүрхтэй, байгууллага хамт олноо зөв чиглүүлэн удирдаж буй удирдлага, багш нараа хүндэтгэн, дэмжин ажиллах учиртай. Энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлууд маань үр дүнгээ өгч ирээдүйд хүүхдийн хөгжлийн хөшүүрэг болох болно.
Цаашид бид өмнөх туршлагаа улам баяжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд түлхүү анхаарч, тулгын гурван чулуу болсон хүүхэд, эцэг эх, багшийн холбоог сайжруулах ажлыг эрчимжүүлж, монгол уламжлал, ёс заншлаа хүндлэн дээдэлсэн чанартай боловсролын үйлчилгээг үзүүлж, боловсролын тогтвортой хөгжлийг ханган ажиллах болно.
 
Хүүхдийн төлөөх ариун үйлс бүхэн улам дээшлэн дэвжихийн ерөөл өргөж, сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


         



БАЯНЗҮРХ      ДҮҮРГИЙН     БОЛОВСРОЛЫН
ХЭЛТСИЙН ДАРГА                  М.ЦОГЗОЛМАА

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд bzd.edub.edu.mn хариуцлага хүлээхгүй.
 
 
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион явуулах "Ногоон гэрэл-Цагаан шугам 2019" тэмцээний удирдамж
2019-10-17 16:00
НЭМГ-аас гаргасан зөвлөмж
2019-10-15 20:12
ТБӨ-ийн сургуулиудын захирлын ажил төрлийн яриа X/9-ний 15.0 цагт Их засаг лицей сургууль дээр болно.
2019-10-07 11:46
Ажлын зар
2019-10-01 11:31
ЭМ-ийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал "Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах журам"
2019-10-01 09:52
БЗД-ийн Эрүүд мэндийн төвийн 2019.09.24-ний өдрийн 403 тоот албан бичиг
2019-09-25 11:58
НБГ-ын 2019.09.24 өдрийн 2/1514 тоот албан бичиг Мод, бут сөөгийг хэлбэржүүлэн засахад мэргэжлийн бус байгууллагаар хийлгэхгүй байх
2019-09-25 11:54
Захирлуудын ажил төрлийн шуурхай
2019-09-24 13:43
Захирлуудын ажил төрлийн шуурхай
2019-09-24 13:43
БЗД-ийн ЗД 2019.09.20 01а/756 албан бичиг " Цэвэр хот Хоггүй аян" 2019.09.28-ны өдөр Бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2019-09-23 17:52
ЗГ-ын 2009 оны 185 тоот "Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэх тухай" тогтоол
2019-09-19 15:28
А/528 дугаар тушаал " ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл"
2019-09-19 15:18
НБГ 2019.09.10өдрийн 4/1421 " Хүүхдийн байгууллагад халдварт өвчний эрсдлийн үнэлгээ түүвэрчлэн хийх тухай
2019-09-11 16:31
НБГ 2019.09.10 2/1420 албан бичиг ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд баримтлах чиглэл"
2019-09-11 16:19
БЗД-ийн Засаг даргын 2019.09.07 01а/717 "Цэвэр хот хоггүй орчин" их цэвэрлэгээ
2019-09-10 17:18
Сургуулийн менежмент сургалт
2019-09-09 09:35
БСШУС сайдын 2019.08.15 А/508 тушаал " Гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай"
2019-09-09 08:42
9 САРЫН 2-НЫ ИРЦИЙН МЭДЭЭ АВАХ
2019-09-02 15:09
НБГ-ын 2019.08.27 өдрийн 4/1311 Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах тухай албан бичиг
2019-08-28 20:12
НБГ-ын 2019.08.27 өдрийн 4/1311 Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах тухай албан бичиг
2019-08-28 20:12
 
http://chdedu.blogspot.com
  • өнөөдөр403
  • өчигдөр2624
  • нийт1338941